Чингэлтэй дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна | News.MN

Чингэлтэй дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна

Чингэлтэй дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар дүүргүүдийг хурлаа хийж, ажлаа эрчимжүүлэн шинэчлэлийн гараагаа эхлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу дүүргүүд бага хурлаа хийж, МАН-ын хорооны дарга, гишүүдээ шинээр сонгож байна.

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр Чингэлтэй дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна. Хурлын үеэр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа гишүүддээ тайлагнаж, цаашид хэрэгжүүлэх намын бодлого хөтөлбөрөө хэлэлцэж, алдаа оноогоо шүүн ярилцаж буй юм. Дүүргийн намын дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд “Бид цаашид ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг алдахгүйн тулд амласан ажлуудаа үргэлжлүүлэн хийж хэрэгжүүлэх болно. Мэдээж бидэнд алдаа дутагдал байгаа ч үүнийгээ эндээ ярилцаад, цаашид засч залруулаад явах болно” гэв.

Хуралд нийт 157 төлөөлөгч оролцож байгаагаас 89 хүнийг дүүргийн намын гишүүнээр, есөн хүний хяналтын хорооны гишүүнээр сонгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-11-12 202.126.88.34

Сумьяа базар МАН ын идээ бээрийг маш яаралтай цэвэрлэх хэрэгтэй .СУ СҮ Батболдууд МАН д байх хэрэггүй ард түмэн ,ямар хүмүүс вэ ?гэдгийг таньж бай6аа учир ,та 5ар ард түмэнээ үл ойшоож , бохир хүмүүсийг төрий5 албанд томилбол танай нам цааш явах боломжгүй болно .Тийм учраас , маш чадварлаг , эх орон ард түмэнээ хайрөлсан , шудрага хүмүүсийг сонгон ,томилох хэрэгтэй .Ард түмэн МАН ыг хир шинэчлэл хийх гэж байгааг харж ,чих тавин ,сууж байна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж