Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна

Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байна

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дүүргүүд бага хурлаа хийж, МАН-ын хорооны дарга, гишүүдээ шинээр сонгож байна.

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр Баянзүрх дүүргийн МАН-ын VII бага хурал болж байна. Хуралд нийт 176 төлөөлөгч оролцож, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн ярилцлаа. Энэ үеэр мөн намын анхан шатны байгууллагуудаа идэвхижүүлэх, чадавхижуулах талаар хөндөн ярьсан юм.

Баянзүрх дүүрэгт намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 гаруй хувьтай явж байгааг тус дүүргийн МАН-ын дарга, НИТХ-ын тэргүүлэгч Э.Бат-Амгалан хэллээ. Нийслэлийн томоохон дүүрэг болох 350 гаруй мянган оршин суугчтай Баянзүрх дүүргийн хувьд сургууль, цэцэрлэг болон зам гээд дэд бүтцийн асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс дүүргийн хэмжээнд ирэх хоёр жилд бүх хороог сургууль, цэцэрлэгтэй болгохоор ажиллаж байгаа аж.  Цаашид намын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж дуусгах бүрэн боломж байгааг дүүргийн МАН-ын дарга ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж