"Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөнөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэд, "Монголын байгаль сүйдэж байна бид үүнийг хараад суухыг хүссэнгүй. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд удаа дараа бичиг хүргүүлсэн боловч одоо хүртэл хариу ирээгүй байгаа. Бидэнд нааштай хариу өгөх хүртэл тэмцэл цуглаанаа үргэлжүүлнэ" гэж хэллээ. Мөн ард түмний оролцоо чухал байгааг дуулгалаа.
Дашрамд дурдахад, Ноён уул нь 75 тонн алтны нөөцтэй хэмээн тогтоогдсон байна. Ноён уулын булш нь 20-р зууны дэлхийн археологийн шинжлэх ухааны хамгийн том нээлтүүдийн нэгт тооцогддог байна.
Бэлтгэсэн: Б.Алтангэрэл