Шүдний өвчнийг намдаах хялбар аргууд

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Шүдний өвчнийг намдаах хялбар аргууд

Шүдний өвчнийг намдаах хялбар аргууд
Woman heaving tooth ache, holding ice bag

Махнаас нүд, яснаас шүд гэдэг шүү дээ. Шүдний өвчин маш их зовуурьтай байдгаас гадна орой, шөнийн цагаар хамгийн ихээр өвддөг билээ.  Шүд өвдсөн үед юун түрүүнд шүдний эмнэлгийг зорих нь зүйтэй боловч тэр болтол өвчнөө намдаахыг хүсэж байвал гэрийн нөхцөлд хэрэгжүүлж болох дараах хялбар аргуудыг танд санал болгож байна.

Давстай бүлээн усаар зайлах

Давс бол байгалийн халдваргүйжүүлэгч юм. Шүд өвдсөн үед юун түрүүнд аягатай бүлээн усанд нэг халбага давс хийж хутгаад, амаа зайлж байгаарай. Шүдний эмч нар ч гэсэн шүд өвдөх үед “анхны тусламж” болгон, энэ аргыг зөвлөдөг. Өдөр бүр тууштай 4-5 удаа давстай усаар амаа зайлсны дараа мэдрэгдэхүйц үр дүн гарах болно.

 

 

 

Хүнсний сода

 

Шүд өвдөж, хавдсан үед энэ арга хамгийн тохиромжтой нь юм. Шүдний сойз дээрээ бага зэрэг хүнсний сода асгаж, өвдөж байгаа шүдээ зөөлөн үрээрэй. Хэдхэн минутын дотор л өвчнийг намдаах болно.

 

Мөс тавих

Маш олон өвчний үед мөсөөр жин тавих нь хамгийн шилдэг анхны тусламж байдаг билээ. Шүд өвдөх үед ч бас мөсөөр жин тавих нь үр дүнтэй юм. Өвдөж байгаа шүднийхээ харалдаа, хацрынхаа гаднаас 15 минут жин тавьж, 15 минут амрах замаар мөсийг хэрэглэснээр шүдний өвчнийг намдааж, хавдахаас сэргийлэх тустай.

 

Ванилийн охь

Ванилийн охийг амтат нарийн боов, бялуу хийхэд ашиглахаас гадна өвчин намдаах зориулалттай байгалийн эм юм. Шүд өвдсөн үед бага зэрэг хөвөнд ванилийн охийг шингээгээд өвдөж байгаа шүдээрээ 15 минут зуугаарай. Ингэхэд шүдний өвчин намддаг бөгөөд хүндэрсэн байгаа тохиолдолд өдөрт хэд хэдэн удаа энэ үйлдлээ давтаж болох юм.

Бензокэйн

 

 

Бензокэйн нь гелэн суурьтай тосон түрхлэг бөгөөд шүд өвдөх үед түрхэж хэрэглэдэг байна. Олон шүдний эмч нар шүдний өвчнийг намдаах энэ аргыг хүмүүст зөвлөдөг. Мөн бензокэйнийг шүдэндээ түрхэхээсээ өмнө амны хөндийгөө сайтар цэвэрлээрэй.

 

Дүрдэг цай

 

 

Цайны ургамалд агуулагдах идээлэгч хүчил нь өвчин намдаах үйлчилгээтэй бөгөөд халуун, бүлээн дүрдэг цайг өвдөж буй шүдэн дээрээ тавьж, зууснаар өвчнийг богино хугацаанд намдаах боломжтой юм.

 

 

Гааны навч

 

Гааны навчны анагаах шидийг ихэвчлэн хоолойн өвчнийг намдаахад хэрэглэдэг билээ. Угаас өвчин намдаах үйлчилгээтэй энэхүү ургамлыг шүдний өвчний үед ч хэрэглэх боломжтой ажээ. Гааны навчийг авч, шүдэндээ 15-20 минут зуухад өвчин намдахаас гадна гааны тосыг ч бас өвдсөн шүдэн дээрээ дусааж, эсвэл хөвөнд шингээн, зууж хэрэглэж болох юм.

 

 

Хөлдөөсөн өргөст хэмх

Шүд өвдсөн үед ер нь хүйтэн, хөлдүү юм л сайхан сонсогдох байх. Тэр дундаа хөлдөөсөн өргөст хэмх нь өвчнийг түргэн хугацаанд намдаах чадвартай байна. Өргөст хэмхийг нимгэн хэрчиж, хөлдөөгөөд өвдсөн шүдэн дээрээ тавиарай.

 

 

Сонгино

Сонгинын эвгүй үнэр болон гашуун амтнаас болоод та энэ аргаас татгалзах гэж байж болох юм. Гэхдээ гэрийн нөхцөлд шүдний өвчнийг намдаах аргуудаас хэрчим сонгино өвдсөн шүдэн дээрээ тавих нь хамгийн үр дүнтэй нь байх болно. Сонгино нь бактерийн болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул амны хөндийд өвчин үүсгэж байгаа бактерийг устган, өвчнийг намдаах юм.

Эх сурвалж:Brightside.me

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
196
ЗөвЗөв
29
ГайхмаарГайхмаар
29
ТэнэглэлТэнэглэл
27
БурууБуруу
23
ХарамсалтайХарамсалтай
20
ХөөрхөнХөөрхөн
14
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж