УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж тухайн долоо хоногийн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталдаг билээ. Тус зөвлөл өнөөдөр /2018.11.12/ өглөө хурал зарласан боловч одоо болтол хуралдаагүй байгаа тул энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой болоогүй байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал хойшлогджээ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ