48 компанийн хувьцаа арилжаалагдав

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

48 компанийн хувьцаа арилжаалагдав

Монголын хөрөнгийн бирж  2015 оны 02 дугаар сарын 9-нөөс 13-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 2,572,720,646.00 төгрөгийн гүйлгээ хийв. 
 
Хувьцааны арилжаа:
 
Нийт 48 компанийн 1,407,372 ширхэг хувьцааг 380,320,646.00 төгрөгөөр арилжсан.
 
 
 
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:
 
Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 21,874 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 2,187,400,000.00 төгрөгөөр арилжлаа.
 
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 50 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 5,000,000.00 төгрөгөөр арилжлаа.
 
 
2015 оны 2 дугаар сарын 13-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,372,207,185,383.00 төгрөг болсон ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.31% өссөн бол MSE ALL индекс 0.75%-иар буурсан үзүүлэлттэй байна. 
 
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж