Парисчууд Д.Трампыг хүчтэй эсэргүүцэв | News.MN

Парисчууд Д.Трампыг хүчтэй эсэргүүцэв

Парисчууд Д.Трампыг хүчтэй эсэргүүцэв

Парисчууд Д.Трампыг хүчтэй эсэргүүцэв

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ой ням гаригт  /2018.11.11/ тохиож, үүнийг тохиолдуулан Францын нийслэл Парис хотноо дэлхийн 60 гаруй орны удирдагчид хуран чуулсан билээ. Харин уг чуулга уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирсэнд Парисчууд ундууцан  “Place de la Republique” талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тус жагсаалд 1500 гаруй хүн оролцсон бөгөөд жагсаалыг зохион байгуулагч Софи Хаас “Ерөнхийлөгч Макрон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг уг чуулганд урьсан нь түүний арьс өнгөөр ялгаварлагч, гаднын иргэдийг үзэн яддаг, эмэгтэйчүүдийг ялгаварлан дорд үздэг үзлийг дэмжигч гэдгээ баталлаа” хэмээн хэлсэн байна.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр, “Трамп бол дайн”, “Худалч”, “Хамгийн, хамгийн муу ерөнхийлөгч”, “үзэн ядалтаа зогсоо” гэх мэт үгтэй уриа лоозон барьсан хүмүүс Трампыг нярай хүүхэд болгон хийсэн хийлдэг бөмбөлгийг агаарт хөөргөжээ. “Бяцхан Трамп” гэж нэрлэсэн уг агаарын бөмбөлөг нь нярай хүүхдийн бие дээр АНУ-ын Ерөнхийлөгчийн царайг дуурайлган хийсэн бөгөөд живх өмсүүлэн, гартаа ухаалаг утас барьсан байгаагаар дүрсэлсэн байна. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчийг Их Британид айлчлахад анх энэхүү агаарыг бөмбөлгийг хөөргөж байсан ба үүний дараа Ирландын нийслэл Дублин, Нью-Йорк хотуудад мөн хөөргөж байжээ.

Эх сурвалж: RT

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

iim teneg hvmvvsiig haraa.. 2018-11-12 59.153.114.153

hoorhii ene teneg fransuudiig haraad obordoh yumaa.nogoo ih gvrenii bodolgoo hadgalj vldeh geed l ardchilal hvnii erh choloo geed solioroh garuud ni eh oroniig musilman arab turk geh haltaruud chimeegui kolonchilohiig vzehgui yumaa.. odoo fransiin 60 say hvnii 7 say ni musilmanuud bolson ch dee. 20 jiliin daraa 50 hubias dabanaa. nogoo fransiin ariun katlokiin svmiiin orond musilmanii mecheteer dvvrlee dee.. getel jagsaal hiij bui fransuudiig haraad dur gutah yumaa, eh

Avatar

zochin 2018-11-12 32.97.110.60

Heleed yu gehev.

Avatar

Зочин 2018-11-12 103.9.90.2

Юун хөөрхөн юм

Avatar

money money money 2018-11-12 182.160.33.77

http://StartWeeklyJob.com/?userid=97543

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж