Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг бүрэн эрхээсээ татгалзах шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг бүрэн эрхээсээ татгалзах шаардлага тавив

Ж.Энхбаяр, Я.Содбаатар нарыг бүрэн эрхээсээ татгалзах шаардлага тавив

Архангай, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/ эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр /2018.11.12/ Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих сангаас зээл авсан асуудалд хардагдаж байгаа тул УИХ, Засгийн газрын есөн гишүүнийг бүрэн эрхээсээ татгалзаж, хууль хяналтын байгууллагад шалгуулах шаардлагыг тавьж байгаагаа мэдэгдлээ. Эдгээр нь УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Н.Учрал, Х.Болорчулуун, Г.Солтан, Б.Батзориг, Л.Энхболд, О.Батнасан нар аж.

Улаанбаатар хотын ЖДҮ эрхлэгчдийг төлөөлөн оролцсон “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд албан тушаалаа хувийн санхүүгээ дээшлүүлэхэд ашиглахгүй байхаар заасан. Гэтэл эдгээр гишүүд УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлөөс гадна хууль зөрчсөн үйлдэлд нэр холбогдож байгаа учраас халдашгүй дархан эрхээсээ татгалзан шалгуулж, төрийн ёс зүйтэй хүний үйлдлийг харуулна уу хэмээн шаардаж байна. Ард түмнээ маргалдуулаад асуудал бүү үүсгээч ээ. Хэрэв энэ маргаан даамжирвал УИХ тар гэдэг тоглолт явж болзошгүй учраас нэр холбогдсон гишүүд нь шалгуулаад асуудлыг шийдэх нь Монголын ард түмэн, ЖДҮ эрхлэгчдэд ашигтай тусна. Хэрвээ эдгээр гишүүдийг хэн нэгэн нэр төрд нь халдан доромжилж байгаа бол нэр төрөө сэргээлгэх боломжтой. Шаардлагыг бид өнөөдөр нэр холбогдсон есөн гишүүнд хүргүүлнэ. Хариуг нь арваннэгдүгээр сарын 18-нд багтаан өгөхийг хүсэж байна” гэлээ.

Мөн тус хэвлэлийн бага хуралд оролцсон дээрх хоёр аймгийн ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мэдээллийг нээлттэй шилэн болгоё. ЖДҮ -ийн санг шилэн болгох хуулийн заалттай. ЖДҮ эрхлэгчдийг мөн бидэнтэй нэгдэн, сангийн зарцуулалтад хяналт тавихыг хүсэж байна. Энэ сан бол маш том сан, уг сангийн зээлийг зорилтот бүлэгт буюу үйлдвэр эрхэлдэг хүнд нь олгодог систем рүү оруулмаар байна. Ийм систем бий болсон цагт татварын орлого өснө, үйлдвэр эрхлэгчид хөл дээрээ босно, орон нутагт ажлын байр олноор бий болно” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж