Дуурийн театрын санхүүг ах, дүү барьж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын санхүүг ах, дүү барьж байна гэв

Дуурийн театрын санхүүг ах, дүү барьж байна гэв
All-focus

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Түвшинбат өнөөдөр /2018.11.12/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр тус театрын ерөнхий зураач Г.Ганбаатарыг хууль зөрчин улсын төсвийн мөнгийг зориулалтын бус ашиглаж байгаа талаар хэлж, ах дүүс театрын санхүүг барьж байгаад харамсаж байна гэв.

Б.Түвшинбат “Би театрт дуулах, бүжиглэх гэж ирээгүй. Ажилд орсноос хойш олон зөрчил гарсны нэг нь ерөнхий зураач Г.Ганбаатартай холбоотой санхүүгийн зөрчил байна. Өмнө нь би энэ талаар театрт болсон хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан. Улсын театрын мөнгийг яагаад хувийн компанийн данс руу шилжүүлдэг нь ямар учиртай юм гэдэгт тайлбар авах гэж их үзлээ. Энэ талаар асуухад янз бүрийн тайлбар хэлж, надтай хамтарч ажиллахгүй гэдэг. Театрт шилэн данс байдаггүй. Би театраас явж болно. Гэхдээ дараа дараагийн залууст театрт ажиллахад айдастай боллоо. Энэ нь ямар ч хараа хяналтгүй болж байна. Театрт ямар ч дарга ирээд энэ алдаа дутагдлыг засаж залруулахгүй. Энэ систем нь дотроо эв зүйгээ олоод хоорондоо зохицоод сурчихсан байдаг юм байна. Хөдөлмөрийн хуулиар нэг гэр бүлийн ах, дүүс төсөв мөнгийг захиран зарцуулж болохгүй гэж заасан.  Гэтэл театрын ерөнхий зураач Г.Ганбаатар дүү Г.Оюуны хамт энэ бүгдийг хийж байна. Мөн театрын тайзны зураг хоорондоо холилдсон. Үүнд зөрчил байна. Ямар ч тендэр зарлахгүйгээр 80 болон 312 сая төгрөгийн төсөв явж байгааг би зогсоосон. Би шударга үнэний төлөө явж байгаа учраас театрын уран бүтээлчдийнхөө өмнөөс хэлж байна. Цаашид тэмцэх болно. Тайзнаа тавьж байгаа балет, дуурийн тоглолтын зургийг халтуураар хийсээр дадал болчихож. Миний харснаар 2011 оноос эхлэн зураач Г.Ганбаатарын хувийн компаний дансаар төсвийн мөнгө орж байсан юм билээ. Энэ бүгдийг хараад хэлэхээр үеийн үед ийм байсан юм гэдэг тайлбарыг хэлээд байна. Авилга, Зөрчлийн болон бүх л хуулийг зөрчсөн. Би уран сайхны удирдагчийн хувьд шаардлага тавьсан” гэсэн юм.

Б.Түвшинбатын хэлснээр А.П.Бородоны “Игорь Ван” дуурийг шинээр 312 сая төгрөгөөр тавихаар төсөв гаргасан байсан гэж хэллээ. Энэхүү дуурийг ирэх арванхоёрдугаар сард тайзнаа тавьж, олны хүртээл болгох гэж байгаа юм байна. Мөн Л.Минкусын “Баядера” бүжгэн жүжгийг театрын намрын нээлт болгон тавих гэж байсан ч ашиггүй зардал нэмэн 120 сая төгрөг болгон орж ирснийг 80 сая төгрөг болгон бууруулжээ.

Театрын уран сайхны удирдагчаар ажиллаж байсан Б.Түвшинбатын хувьд театрт хэсэг хугацаанд ажиллах хугацаандаа дансыг нээлттэй болгох, нээлттэй тендэр зарлах, ах, дүүсийн компаниар төсвийн мөнгө орж байгаад хариулт авахыг хүссэн ч чадаагүй гэдгээ хэлж байв. Тэрбээр шударга бус зүйлтэй эвлэрч чадахгүй байгаа учраас цаашид энэ талаар тэмцэх болно гэлээ.

All-focus
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
12
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж