Энэ жилийн "Цагаан уул-2015" наадамд Орхон аймгаас ирж оролцсон залуу яруу найрагч Д.Сосорбарам тэргүүн байрыг эзэлсэн бол мөн Орхоны залуу яруу найрагч Л.Лхагвасүрэн, Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч Б.Оролзод, яруу найрагч Б.Ганхүрэл, залуу яруу найрагч Э.Сударчулуун нар хоёроос тавдугаар байрыг эзэллээ. Энэ жил Өвөрмонголоос ирж оролцсон Т.Мандаарай тусгай байрыг эзэлсэн юм.
Хайрын шүлгийн "Цагаан уул" наадам энэ жил 17 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд тэмцээнд хот хөдөөгийн 50 гаруй яруу найрагчид оролцсон юм.
Т.ДАРХАН