УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн Даваа гаригт хуралддаг уламжлалтай. Харин энэ удаад хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордонд хуралдаж байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл хуралдах аж.
Даргын зөвлөлөөр энэ долоо хоногт хэлэлцэж асуудлаа төлөвлөж байж намын бүлгүүд хуралдах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл энэ долоо хоногт хэлэлцэж асуудал тодорхой болоогүй байгаа тул намын бүлгүүд ч МАН-ын дотоод улс төрийг ажигласан байдалтай байна.
Т.НОМИН