Ангела Меркель
Фото: Сергей Гунеев / РИА Новости
Европын холбооноос 19 хувь хүн, есөн хуулийн этгээдийн эсрэг хориг авахаар төлөвлөсөн байснаа хүчин төгөлдөр болгов. Хориг арга хэмжээг Минскийн тохиролцоо хийгдсэн байсан ч хоёрдугаар сарын 16-нд хүчин төгөлдөр болгож байна. Брюссельд энэ талаар асуусан сэтгүүлчдийн асуултад Ангела Меркель хариулахдаа “Тийм” гэсэн богинохон хариулт өгөв.
Мөн тэрээр Минскийн шинэ тохиролцооны хэрэгжилт муу явагдвал өөр хориг тавигдаж болохыг үгүйсгэсэнгүй. “Хэрэв ажил хэрэг сайнаар явагдвал бид баяртайгар түүнийг дагах болно. Харин хэрэг явдал тааруу байх юм бол өөр хориг арга хэмжээ дагалдах болно” гэж хэлжээ.
Европын дипломат хүрээний эх сурвалж Европын холбооны Оросын эсрэг авч байгаа шинэ хориг арга хэмжээ хоёрдугаар сарын 16-наас хэрэгжиж эхлэнэ гэж өмнө нь мэдээлсэн.
Минскийн хэлэлцээний дараа Европын улстөрчид шинэ хоригоос татгалзахад бэлэн байгаа аж. Энэхүү байр сууриа Финляндын ерөнхий сайд Александр Стубб, Еврокомиссийн дарга Жан-Клод Юнкер, Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус нар илэрхийлж байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР