Жил бүрийн улсын баяр наадмын маргааш буюу долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт болдог Уяачдын наадам өндөрлөлөө. Өнөөдрийн наадамд хүчит 64 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд түрүүлж, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Л.Цэрэнтогтох үзүүрлэжээ. Харин шөвгийн дөрөвт улсын начин Ц.Цогтжаргал, аймгийн арслан Б.Батмөнх нар шалгарсан байна.
Б.Баясах
Б.Баясах