УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлаад байна.
Тодруулбал, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 50.76 хувийн саналаар, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 76.5 хувийн саналаар, Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 82 хувийн саналаар тус тус дэмжиж баталлаа.
Г.ДАРЬ