"Миний хувь эзэмшдэг компаниуд төрөөс тэжээгддэггүй"

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

"Миний хувь эзэмшдэг компаниуд төрөөс тэжээгддэггүй"

"Миний хувь эзэмшдэг компаниуд төрөөс тэжээгддэггүй"

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж зээл авсан гэх мэдээллийн дагуу өөрөөс нь тодруулахад үгүйсгэсэн юм. Тэрбээр, “Сүүлийн үед надтай холбоотой асуудал их яригдлаа. 2016 оноос эхлээд хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлж ирсэн. Сүүлийн үед гурван үсэгтэй компанийг маань хоёр үсэгтэй компанитай хольж намайг зээл авсан мэтээр ярьж байна. Бүх юм ил тод, албан ёсны бүртгэлтэй байгаа. “Хархираан хөгжил” компани бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна гээд 2015 онд байгуулагдсан, 100 хувь миний нэр дээр байдаг. “Булган буудай” компанийн бусадтай хамтарч байсан хувьцаагаа өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд  иргэн Ш.Мөнхбаярт албан ёсоор шилжүүлсэн. Гэтэл авсан хүн маань “Намуу дэвжих” компанид бас хувьцаа эзэмшдэг юм билээ. Иргэн Ш.Мөнхбаяр болон “Намуу дэвжих”-тэй би ямар нэг хамаарал холбогдолгүй. Холбогдож уулзаж  ч байгаагүй.  Ш.Мөнхбаяр гэж хүн миний эзэмшиж байсан хувь эзэмшиж байсан компанийг  худалдаж авсан болохоос би тэр хүнтэй огт хамаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Одоогоор төлбөрийн тооцоотой байгаа учраас би үлдэгдлээ аваагүй байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу би Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаад явсан.

Намайг олон компанитай гэж яригддаг нь би  олон залуустай нийлж босгосон. Түүнээс биш бусад хүмүүс шиг дангаараа олон том том компани эзэмшдэггүй. Миний хувь эзэмшдэг компаниуд төрөөс тэжээгдэж, том дүнтэй төсөл аваагүй. Компанийн засаглал бүх түвшинд  ил тод байх ёстой гэдгийг бид хүсч байгаа” гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж