Австрийн цэргийн офицер Оросын талд тагнуулчаар ажиллаж байжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Австрийн цэргийн офицер Оросын талд тагнуулчаар ажиллаж байжээ

Австрийн цэргийн офицер Оросын талд тагнуулчаар ажиллаж байжээ

Тэтгэвэртээ гараад удаагүй байгаа, өдгөө 70 настай Австрийн хурандааг 1990-ээд оноос хойш ОХУ-ын талд тагнуул хийж байсан хэргээр баривчилжээ.

/Путин, Карин Кнайссл нар түүний хуримын үеэр/

Австрийн Гадаад хэргийн сайд Карин Кнайссл тус хэргээс үүдэлтэйгээр арванхоёрдугаар сард ОХУ-д хийх айлчлалаа цуцалжээ. Австри нь Европын холбооны улс дундаас ОХУ-тай ойр дотно байдаг, цөөн холбоотнуудынх нь нэг юм. Энэ оны наймдугаар сард болсон Карин Кнайсслын хуримд ч бас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн оролцсон юм.

2014 онд Крымийг өөртөө нэгтгэснээс хойш Европын холбооны зүгээс ОХУ-д хориг арга хэмжээнүүдийг удаа дараа авсан бол тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэргээр Австриас бусад ЕХ-ний улсууд ОХУ-ын дипломатуудыг хөөж гаргасан юм. Түүнчлэн Австрид үндэсний эрх чөлөөний нам засгийн эрхийг авснаас хойш ОХУ-тай маш таатай харилцааг хөгжүүлж байгаа билээ. Учир нь тус нам нь ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” намтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байсан юм.

ТАГНУУЛЧИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Хэргийг мөрдөх явц үргэлжилж байгаа тухай Австрийн канцлер Себастиан Курц баасан гаригт /2018.11.09/ Венад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Австрийн Батлан хамгаалахын сайд Марио Кунасекийн хэлснээр, ОХУ-ыг тагнаж байсан хэргийг Европын тагнуулын агентлагийн тагнуулчид хэдэн долоо хоногийн өмнө илрүүлсэн байна.

Тагнуулчийн хувийн мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд ил болгоогүй байгаа юм. Харин Австрийн хэвлэлд мэдээлснээр тагнуул хийж байсан хурандаа нь мэргэжлийн өндөр түвшнийх бөгөөд Зальцбург дэх Авсрийн армийн хяналтын төвд ажиллаж байжээ. Тэрбээр Оросуудтай Юрий гэсэн нэрээр харилцаж байв.  ОХУ-ын хувьд Австрийн агаарын хүчин, буу зэвсэг болон дээд албан тушаалын цэргийн офицеруудын мэдээллийг ихэд сонирхож байсан нь илэрхий тухай Австрийн “Кронэн Цайтунг” сонинд мэдээлсэн байна. Мөн тэрбээр тагнуул хийснийхээ төлөө 341 мянган  ам.доллараар цалинждаг байсан гэв.

ОХУ-ЫН ХАРИУ ҮЙЛДЭЛ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тус хэргийн тухайд “ихэд гайхширсан” байдалтай байсан бөгөөд “Барууны улсууд уламжлалт дипломат ажиллагааг бус “нийтэд зарлах дипломат ажиллагаа” явуулахыг илүүд үзэж байгаа нь хачирхалтай юм” гээд олон улсын өмнө биднийг буруутгаад, бидний мэдэхгүй асуултад үндэслэлгүй хариулт нэхэж сууна хэмээн хариу мэдэгдэл хийсэн юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж