Нярай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Нярай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Нярай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч амралтын өдрүүдэд хоногт дунджаар 1500-1800 дуудлага мэдээлэл ирснээс хүн амины гэмт хэрэгтэй холбоотой гурван гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүрээс дараах мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр “Өнгөрөгч амралтын дөрөв хоногт “хүнийг алах” гэмт хэрэг буюу хүн амины гурван гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс хоёр нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар өс хонзонгийн сэдэлтэйгээр үйлдэгджээ.  Мөн Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд 2018 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 17.35 цагт давуунд боолттой нярайн цогцос байна гэсэн мэдээлэл иргэнээс ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн цагдаа нар шалгалтын ажиллагаа явуулахад хэргийн газраас дөнгөж төрсөн нярай хүүгийн цогцос эхэстэйгээ олдсон. Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр нярайн цогцос гаднын нөлөөтэйгөөр нас барсан болох нь тогтоогдсон. Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсээс уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэнийг эрэн сурвалжилж байна. Хэрэв дээрх хэрэгтэй холбоотой мэдээлэл иргэдэд байвал цагдаагийн байгууллагын 102 утсанд хандахыг зөвлөж байна. Он гарсаар гаднын нөлөөтэйгөөр нярай эндсэн хоёр дах тохиолдол нь энэ юм” гэж ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж