Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан дэлхийн 60 гаруй улс орны удирдагчид оролцсон “Парисын энхийн чуулган” хэмээх олон талт уулзалтын үеэр АНУ-ын Дональд Трамп тэргүүтэй томоохон улсын удирдагчдын машины цуваа Парисын “Champs-Elysees” өргөн чөлөөгөөр явсан байна. Замын хажуугийн үзэгчдийн дундаас цээж нүцгэн эмэгтэй гэнэт гүйн гарч ирж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын машины ойролцоо ирэхэд тэр даруй цагдаа нар түүнийг баривчилжээ.
Эмэгтэйг шалгахад Украинаас гаралтай “Femen” гэх дайныг эсэргүүцэгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байсан байна. Тус холбооны гишүүд нь эсэргүүцлээ цээж нүцгэн илэрхийлдгээрээ алдартай ажээ. Эмэгтэй цээжин дээрээ “Хоёр нүүртэн”, “Худал хуурмаг” зэрэг үгсийг бичсэн байв. Түүнээс гадна өөр хоёр цээж нүцгэн эмэгтэйг олж баривчилсан байна. “Femen” холбооны тэргүүн Инна Шевченко твиттертээ бүсгүйчүүдийн эсэргүүцлээ илэрхийлж буй бичлэгийг оруулан “Дэлхийд дайныг хөхиүлэн дэмжиж, сурталчилдаг гэмт хэрэгтнүүд дэлхийд энх тайван тогтсоныг тэмдэглэхээр цугларсан нь үнэхээр харамсалтай байна. Тавтай морил дайны гэмт хэрэгтнүүдээ” хэмээн бичжээ.
Эх сурвалж: bloomberg
Холбоотой мэдээ