by Ука Төмөр
Амжилттай, амжилтгүй 2 хүний ялгаа гэвэл амжилттай хүмүүс мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөн дээрээ анхаарлаа өдөр болгон, цаг тутамд төвлөрүүлж чаддаг.
Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд эхлээд юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Жишээлбэл: зураг авахын тулд эхлээд ямар зураг авахаа мэдээд тэр зурган дээрээ фокусаа тааруулдаг тийм ээ? Яг үүний адил эхлээд юунд хүрэх гээд байгаа, ямар үр дүн гаргах гээд байгаагаа маш сайн тодорхой мэдсэн байх шаардлагатай. Тэгээд түүн дээрээ фокусаа тохируулна гэсэн үг.
Та жилийн эцэс гэхэд өөрийгөө ямар хүн болчихсон байгаасай гэж хүсч байна вэ? Та юу юу хийж бүтээчихсэн байх вэ? Таны одоо хийж байгаа юм таныг тийм хүн болоход, тийм юм хийж бүтээхэд тэнь чиглүүлж байна уу? Үгүй бол фокусаа дахин дахин тохируулах хэрэгтэй.
Хэрвээ та зорилгоо маш сайн тодорхойлсон мөн түүнийхээ дагуу нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасан ч түүн дээрээ 100% анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа бол өнөөдрийн бичлэг танд яг тохирно.
Үүнд тэнь зориулсан маш энгийн аргыг би мэднэ. Энэ аргыг би өдөр болгон хэрэглэдэг. Хэрэглэх болгонд л үйлчилдэг. Үнэхээр шилдэг арга байгаа юм.
Хэрвээ та том зорилготой, хийж бүтээх зөндөө олон гоё санаануудтай мөн түүнийгээ биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй ч, түүнийгээ өдөр болгон өөртөө сануулах үед анхаарал нэг л төвлөрч өгөхгүй байгаа бол доорх бичлэгийг үзээрэй.
Эдгээр аргуудыг туршаад үзээрэй мөн энэ тухай юу гэж бодож байгаагаа, бас анхаарлаа 100% төвлөрүүлэхийн тулд та ямар арга хэрэглэдэг тухайгаа доор хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр