АНУ-ын чөлөөт бөхийн холбооноос ирэх гуравдугаар сарын 27-29-нд Улаанбаатар хотноо болох “Mongolian open” тэмцээнд оролцох эмэгтэй бөхчүүдийн нэрсийг гаргажээ. Мөн эдгээр бөхчүүд Өмнөд Америк, Европ, Азид болох олон улсын тэмцээнд оролцох юм.
Тодруулбал, АНУ-ын баг энэ сарын 10-нд Шведэд эхэлсэн Хатагтай Клиппаны нэрэмжит тэмцээн, 11-нд Кубын Гаванад эхэлсэн Серра Пеладогийн нэрэмжит тэмцээнд оролцох аж.
Ингээд “Mongolia Open 2015” тэмцээнд оролцох бүрэлдэхүүнийг толилуулж байна.
48 кг
Клариса Чун /олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга/
Алиса Лампе /ДАШТ-ний хошой хүрэл медальт, Пан
Америкийн аварга/
Виктория Антони
53 кг
Уотнер Кондер, залуучуудын дэлхийн аварга
Карлена Стуверски Фредона
Катерина Фулф-Аллен
Жессика Медина
55 кг
Хелен Луис Марилиус, /ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт/
Жессика Медина
Жакарра Уинстер
58 кг
Алли Раган
Кеслей Кэмпэлл /Пан Америкийн аварга
Селли Робертс, ДАШТ-ний хошой хүрэл медальт/
60 кг
Женна Вуркерт
Женнефир Паже
63 кг
Елена Пирожкова /ДАШТ-ний алт, хүрэл, хошой мөнгөн медальт/
Эрин Клодго
69 кг
Рэнди Миллер /Олимпийн хүрэл медальт/
Вероника Карлсон
75 кг
Аделина Грей /ДАШТ-ний хошой алт, хүрэл медальт/
Жаккей Каталина
Ирис Смит /Дэлхийн аварга/
Дасгалжуулагч: Терри Штайнер, Донние Стефенс
МЧБХ, Д.Өлгийсайхан