Тавтай морил. Леброн, Крис,
Энэ зөвхөн Уэйдийн гэр байсан бол одоо та бүгдийн эзэмшил.
13 мянган хөгжөөн дэмжигчдийн өмнө “Майми Хит” багийн шинэхэн өмсгөлтэй Леброн Жеймс, Крис Бош, Двейн Уэйд нар гарч ирэн баярын ёслолоо тэмдэглэлээ. Баасан гаригийн орой тэднийг Майами хүлээн авсан юм.
Ордны гадна 10 мянган хөгжөөн дэмжигчид багийн шинэ лидерүүдийг хүлээн авсан бөгөөд “Майами Хит” багийн 41 тоглолтын тасалбар яг ийм байдлаар л борлогдоно.
Гэвч нэгэнт орчин үеийн их гурвалыг бүрдүүлж чадсан учраас тэднийг тойрон хүрээлэх залуусыг “Майми Хит” олох хэрэгтэй. Зүгээр ч нэг олох биш бүр аварга авах бүрэлдэхүүнийг бий болгох шаардлагатай.
Зургаан жилийн гэрээг тус бүртэй нь хийсэн учир яарахгүй байж болох ч үзэгчид тэднийг хүлээхгүй. Тоглогчид ч мөн адил. Тийм учраас “Майми Хит” туршлагатай тоглогчдыг илүүд үзэж байгаа гэдэг нь ахмад тоглогч Жуван Ховардыг багтаа элсүүлэх гэж байгаагаас харагдаж байна.
Майамигийн бүрэлдэхүүнд одоо Марио Чалмерс тэгээд их гурвал байгаа. Майкл Бийслиг Леброн, Бошийг авчирсны дараа “Миннесота Тимбервулвес” руу ирээдүйн драфтын хоёрдугаар тойргийн эрхээр үнэгүй шахам өгсөн.
Тэгэхээр 11 тоглогчийг бүрдүүлэх шаардлагатай. Эндээс доод тал нь таван шилдэг тоглогчийг олох хэрэгтэй.
Мөн тус баг Майк Миллер, Юдонис Хаслемтай гэрээг удахгүй хийх төлөвтэй байна. Харин залуу тоглогч Дорэлл Врайт гурван жилийн гэрээг Голдэн Стэйттэй хийсэн юм.
Күйнтин Ричардсон, Ража Бэлл, Жамал Маглойр, Жоел Антони, Крис Күйн нарыг сонирхож байгаа гэнэ. Бүгд л байж болох хямдхан тоглогчид.
Б.Ялалт