Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нэр төрөө сэргээлгэнэ

Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснийхээ төлөө шүүхээс долоон жилийн ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржийг өөрийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандаж, тэрбум төгрөг нэхэмжилжээ. Тэрбээр хоригдож байгаа тул  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан Сум дундын 17 дугаар шүүхэд  нэхэмжлэл гаргасан байна.

"АУМ" компанийн захирал Ц.Мягмардорж 2013 оны есдүгээр сард ТЕГ-т "Гал үндэстэн" холбооны Ц.Мөнхбаяр нар зохион байгуулалттайгаар биднийг сүрдүүлж, 67 сая төгрөгийг авсан гэх мэдээллийг өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн чанартай мэдээлэл гаргаж, нэр төрд үндэслэлгүйгээр халдсан гэж үзэж байгаа аж.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж