Спортын бооцоот тааврын Paddy Power компани Английн Премьер лигийн хамгийн “халуухан” хөлбөмбөгчдийг санал асуулгаар тодруулав. Жагсаалтыг “Арсенал”-ын Оливье Жиру тэргүүлсэн байна. Жагсаалтыг тэргүүлэгчдээр нэг баг бүрдүүлэхэд Жиругээс гадна “Манчестер Юнайтед”-ийн экс хаалгач Бен Фостер, “Манчестер Сити”-гийн Хесус Навас нар багтжээ. Хамгийн “хүйтэн” хөлбөмбөгчдийн багийг Анхель ди Мария, Марио Балотелли нар тэргүүлсэн байна.
Оливье Жиру