Испанид шаргал үүл хуралдаж, Орост цэнхэр цас оржээ

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Испанид шаргал үүл хуралдаж, Орост цэнхэр цас оржээ

 Игуалада дахь химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос шаргал үүл хуралджээ.

 

Испанийн хойд хэсэгт пүрэв гаригт /II.12/ химийн үйлдвэрт дэлбэрэлт болсноос тэнгэрт улбар шар хортой үүл хуралдсан байна. Испанийн автономит муж Каталонийн нийслэл Барселон хотоос 60 км зайтай орших Игуалада дахь “Simar” компанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсон аж. Каталонийн албаныхны мэдээлснээр химийн хоёр бодис холилдсоноос дэлбэрэлт болсон гэнэ. Хоорондоо холилдсоноос дэлбэрэлт үүсгэсэн химийн хоёр бодисын нэг нь азотын хүчил байсан гэнэ. Мужийн албаныхан хортой үүлний улмаас ойролцоох зургаан хотын оршин суугчдыг хаалга, цонхоо битүүмжилж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ. Түүнчлэн аюулгүй байдлын үүднээс зарим автозамыг хааж, галт тэрэгний чиглэлийг түр зогсоосон байна.

 

 

 Челябинск хотод цэнхэр өнгөтэй цас оржээ.

 

Үүний зэрэгцээ ОХУ-ын Челябинск хотод өчигдөр / II.12/ цэнхэр өнгөтэй цас оржээ. Цэнхэр цасны улмаас хүмүүсийн хоолой эрвэгнэж, загантнасан тухай оршин суугчид мэдээлжээ. Түүнчлэн оршин суугчид цэнхэр өнгийн цасыг химийн хортой хэмээн айж буйгаа ярьсан байна. Челябинск хотод 2013 онд солир унаж байсан юм.

 

Эх сурвалж: RT.com, Reuters

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж