Хятадын сансрын нисэгч эмэгтэй дахин хөөрнө

Хуучирсан мэдээ: 2015.02.13-нд нийтлэгдсэн

Хятадын сансрын нисэгч эмэгтэй дахин хөөрнө

 Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян.

 

Хятадын анхны эмэгтэй сансрын нисэгч Лю Ян хүүхэд төрүүлсэн ч дахин сансрын аялалд гарахаар бэлтгэж эхэлжээ. Одоогоор түүний хүүхдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

 

Лю Ян нь 2012 онд “Шэньжоу-9” жолоодлогот сансрын хөлгөөр "Тянгун-1»  туршилтын сансарын станцад хүрч, амжилттай ажилсан гурван хүний нэг аж. Тэд "Шэньжоу-9» жолоодлогот хөлгөөр сансарт 13 хоног амжилттай ажиллаад эргэж Өвөрмонголд газардаж байжээ.  Үүний дараа Хятадын албаныхан "Тянгун-2»  сансрын станц руу дахин нэг хөлгийг хөөргөхөөр бэлтгэж эхэлсэн байна.  

 

Эмэгтэй хүн сансарт нисэх нь цацрагийн улмаас нөхөн үржихүйн эрүүл мэндэд нь сөрөг нөлөөтэй, эсрэлтэйд тооцогддог аж.

 

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж