Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын үндэсний баяр – Ардын хувьсгалын ойг тохиолдуулан чин сэтгэлээс мэндчилж байгааг минь хүлээн авна уу.
2009 оны наймдугаар сард танай оронд төрийн айлчлал хийснээ дурсан санахад таатай байна. Тэр үед гарын үсэг зурсан баримт бичгүүд, ялангуяа Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглал, бидний уулзалтын явцад хүрсэн тохиролцоонууд Орос, Монголын яриа хэлэлцээ, ажил хэргийн болон хүмүүнлэгийн харилцааг улам бүр өргөжүүлэхэд шинэ түлхэц үзүүлнэ гэдэгт итгэл төгс байна.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, Таны ажил үйлсэд амжилт, найрсаг монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн
ОХУ-ын Ерөнхийлөгч
Д.Медведев
Москва, Кремль
2010 оны 7 дугаар сарын 11-ний өдөр