Дэлхий дээр чихрийн шижинтэй 125 сая хүн байдаг аж. Үүний 80 хувь нь урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр байдаг аж. Өөрөөр хэлбэл, чихрийн шижинтэй хүний 80 хувь нь тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зохистой хооллож, амьдралын зөв хэв маягийг дадал болгосноор энэ өвчнөөс ангижрах боломжтой юм. Үүнд гэр бүлийн оролцоо маш чухал байдаг аж. Тиймээс Олон улсын чихрийн шижингийн холбоо Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 2018-2019 онд “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэхээр болжээ.
Монгол Улсын хувьд арваннэгдүгээр сарын 12-16-нд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд чихрийн шижин эрт илрүүлэх, ийм өвчинтэй хүмүүсийг бүртгэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг зохион байгуулна.
Холбоотой мэдээ