Соёолон насны морьд барианд орох үед “Хүй долоон худаг” хүрэх авто замыг очих зүгт нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон. Соёолон насны морьд барианд орж дууссан хойно тухайн замыг хотын төв рүү нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон юм. Энэ үеэр Хүй долоон худаг явах замын салаа уулзварын хэсгээс хотын захын 22-ын товчоо хүртэл замын бөглөрөл үүсч авто машинтай хүмүүс замын хажуугаар давхилдаж байсан юм. Авто машинтай иргэд замын хажуугаар эмх замбраагүй явснаар шороон зам үүсч тоос ихээр босч байлаа. Дархан, Хүй долоон худаг руу салсан замын уулзвараас эхэлж замын хажуугаар явсан жолооч нар нэгдүгээр хорооллын арын гэр хороолол хүртэлх газраар явж ирж байсан.
Б.Алтансүх
Б.Алтансүх