Сүхбаатарын талбайд болсон “Хар сарнай” хамтлагийн “Бид эх орондоо хайртай” тоглолт дээр “Хар тас” хамтлаг ирж ая дуугаа өргөв. Хар сарнай хамтлагтай мөр зэрэгцэн гарч ирэн уран бүтээлээ туурвиж байсан тэд ийнхүү нэгэн тайзан дээрээс наадмын үдэш үзэгч фенүүдтэйгээ мэндчиллээ. Нэг хэсэг хар сарнай хамтлагийн Маадайтай хамтран уран бүтээлээ туурвиж байсан Марка хамтлагийнхаа хоёр залуугийн хамт “Бүрхэг тэнгэр” дуугаа анхны хувилбараар нь дуулан үзэгдийг байлдан дагууллаа. “Хар сарнай” хамтлагийн тоглолт сонин содон, гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа.
Г.Даша
Г.Даша