Далай аварга А.Сүхбат зодог тайлснаасаа хойш наадмын нээлт болгонд бөхчүүдийн асарт сууж бөхийн барилдаан үздэг байсан бол энэ жил төдийлөн харагдсангүй. Харин наадмын хоёр дахь өдөр аман хүзүүдсэн хурдан буянаа цоллуулхаар Төв цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн. Энэ үед зарим хүмүүс А.Сүхбат аваргын хөнгөн шингэн царайтай болсныг гайхаж байлаа. Далай аварга А.Сүхбат нэгэнт барилдахаа больсон тул цагаан хоолтон болж жин хасч байгаа гэнэ. Одоогоор аварга 68 кг болтлоо жин хассан сурагтай.
Б.Алтансүх