Иргэд малын биеэс антибиотик гарч амжаагүй байх үед махыг нь хэрэглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Иргэд малын биеэс антибиотик гарч амжаагүй байх үед махыг нь хэрэглэж байна

Иргэд малын биеэс антибиотик гарч амжаагүй байх үед махыг нь хэрэглэж байна

Дэлхий нийтээр арваннэгдүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” долоо хоногийг тэмдэглэдэг уламжлалтай.

Монгол Улсын хувьд энэ долоо хоногийг дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ үйл ажиллагааг эхлүүлэхээс өмнө эмийн сангуудын 70 хувь нь антибиотикийг жоргүйгээр олгож байсан бол одоо 40 хувь болон буурсан байна. Антибиотикийг хэтрүүлж, буруу хэрэглэснээр нянд тэсвэржилт бий болгож улмаар нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог юм. Тиймээс дэлхий нийтээр антибиотикийг жоргүйгээр олгохын эсрэг байгаа билээ.

Монгол Улс нь мал аж ахуйн орон гэдэг утгаараа хүнсний гол хэрэглээ нь мах байдаг. Сүүлийн үед малд антибиотик их хэрэглэх болсон байна. Харин малын биеэс антибиотик гарч амжаагүй байх үед махыг нь хэрэглэснээр хүний биед антибиотикт дасалтай нян үүсэх эрсдэл бий болж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад анхааруулжээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жилээс эхлэн дөрвөн бүсэд малын нян судлалын лаборатори байгуулах төсөв батлуулжээ. Ингэснээр антибиотикийн хамааралгүй мах хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа бүрэн цахимжсан. Ингэснээр өрхийн эмч, эмийн сан нь антибиотикийг жороор олгож байгаа эсэхийг хянах боломж бүрдэх юм.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сангууд антибиотикийг жороор олгож байгаа эсэхэд шалгалт хийдэг аж. Ингээд жоргүйгээр антибиотик олгож байгаа эмийн сангуудад шаардлага хүргүүлдэг бөгөөд энэ алдаа удаа дараа давтагдвал үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авдаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж