Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 18.00 цагт зарласан юм. Хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Тавантолгой төслийн асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Хэлэлцэх асуудлын дараалалд Тавантолгойн ордын асуудлыг хэлэлцэнэ хэмээн нэр заагаагүй ч “Нууц асуудал” нэрээр багтсан байх талтай байна. Учир нь энэ асуудлыг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дараах хүснэгтээс сонирхоно уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

Монгол, Оросын Засгийн газар хоорондын протоколын төслийн тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

2.     

Хэлэлцээр соёрхон батлах тухай*

Л.ПҮРЭВСҮРЭН

3.     

Казиногийн тухай хуулийн төсөл*

Д.ОЮУНХОРОЛ

4.     

Нууц асуудал*

М.ЭНХСАЙХАН

5.     

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж