Монгол Улсын Ерөнхий Прокурор, Хууль Цаазын Тэргүүн зөвлөхөөр М.Энх-Амгаланг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад дөнгөж сая өргөн мэдүүлжээ. Хуулиараа Улсын Ерөнхий Прокурорт нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгох ёстой юм.
Сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 18-нд УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах захирамжийг УИХ-ын дарга гаргасан байгаа. Тиймээс УИХ “амралтаа” авахаас урьтаж Улсын Ерөнхий Прокурорыг томилох бололтой.
Монгол Улсын Ерөнхий Прокурорт нэрийг нь дэвшүүлсэн М.Энх-Амгалан нь 2008 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
Онцлоход, өмнө нь дээрх албыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хашиж байсан. Тэрээр Засгийн газрын гишүүн болсон тул орных нь хүнийг шинээр томилох шаардлага үүссэн юм
Г.ДАРЬ