Алибаба 24 цагийн дотор 30 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2018.11.12-нд нийтлэгдсэн

Алибаба 24 цагийн дотор 30 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ

Алибаба 24 цагийн дотор 30 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ

Хятадын онлайн худалдааны тэргүүлэх компани болох Алибабагийн борлуулалтын хэмжээ энэ жилийн “Ганц биечүүдийн өдөр” 30 тэрбум ам.долларт хүрч,  дээд амжилт тогтоосон байна. Өмнөх онд энэ тоо 24 тэрбум байсан ажээ. Энэхүү үзүүлэлт нь “Хар баасан гариг”, “Кибер даваа гариг” зэрэг АНУ-ын хамгийн том худалдааны арга хэмжээнүүдийг хол хаясан амжилт болжээ.  “Ганц биечүүдийн өдөр”-ийн худалдаа эхэлснээс хойш ердөө ганцхан цагийн дараа л гэхэд 10 тэрбумын борлуулалт хийсэн байв. Энэ жилийн худалдаанд Шанхай хотын оршин суугчид  хамгийн их худалдан авалт хийсэн бол Бээжин, Ханьжоу, Гуанжоу хотууд удаалсан байна.

АНУ-Хятадын хооронд худалдааны дайн дэгдээд байгаа ч энэ удаагийн борлуулалтын хэмжээ нь тус улсын дундаж давхаргынхны худалдан авах чадварыг харуулсан явдал боллоо гэж Алибаба корпорацийн дэд ерөнхийлөгч Жой Цай мэдэгдсэн байна. Хятадын дундаж давхарга ирэх 10-15 жилийн дотор хоёр дахин нэмэгдэж 600 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Жой Цай “Хятад улс сүүлийн 20 жилийн турш тасралтгүй хөгжиж байна. Би 1999 онд анх Алибабад ажилд орж байсан. Тэр үед Хятадын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 800 орчим ам.доллар байсан. Харин өнөөдөр 9000 ам долларт хүрээд байна. Энэ тоо цаашид 20 мянга, 30 мянгад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж