
Хүй долоон худагт наадмын үеэр хуушуур, хорхог, айраг, ундаа зэрэг хүний хүссэнээр хангалттай байлаа. Харин тэнд хүмүүс хоёр зүйлд нэлээд их шавж дараалал үүсгэж байсан. Түүний нэг нь соёолон насны морьдын тоос хүртэх гэсэн наадамчин олон морь барианы газар ёстой л “хөл толгой” нь мэдэгдэхээргүй болж байсан. Харин нөгөөх нь бие засах газар байлаа. Энэ жилийн наадмаар гуч гаруй бие засах газар ажилуулсанаас 10-ыг нь Хүй долоон худагт ажиллуулсан аж. Харин Хүй долоон худагт морины уралдаан үзэх гэж очсон наадамчид их олон байсан болохоор ачаалал ихтэй байсан аж.
Б.Алтансүх