Гольфын ертөнцийн сор болсон тамирчдын нэг 39 настай Тайгер Вудс тэмцээн уралдаанд оролцохоо түр зуур зогсоож, завсарлага авахаар болсоноо зарлалаа. Сүүлийн үед гэмтлийн улмаас Вудсын амжилт илт буурч буй нь ийм алхам хийхэд хүргэжээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тэрбээр Сан-Диегогийн тэмцээний дундаас гэмтлийн улмаас гарсан билээ.
“Одоо би өөртөө чухал хүмүүстэй хамт байж, тоглолтоо сайжруулах цаг иржээ. Би тоглолт, үр дүн гольфын томоохон тэмцээнд оролцохоор өндөр түвшинд байж чадахгүй байна. Харамсалтай нь сүүлийн үед намайг гэмтэл бэртэл дайрах боллоо. Сүүлийн гэмтэл маань өмнөхтэй хамаагүй, шинэ гэмтэл. Би өөрийгөө эргээд өндөр түвшинд маш сайн тоглож чадахаар мэдэрсэн тэр үедээ буцаад ирэх болно” гэж Вудс мэдэгдлээ.
Эх сурвалж: http://horom.mn