“Шударга ёс” эвсэл “бойкот” хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

“Шударга ёс” эвсэл “бойкот” хийнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Уг асуудлаар өмнө нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан байсан юм. Завсарлага авсан үндэслэлээ тус эвслийн бүлэг 50 гаруй хууль, тогтоолын төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн ч нэг төслийг ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагаагүй тул бүлгийн төвшинд асуудлыг ярих шаардлага үүслээ” гэж тайлбарлаж байсан юм.

Харин УИХ-аар дээрх тогтоолын төслийг батлахын өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ бүлгийн санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад эвслийн бүлэг эсрэг байр суурь барих болно” хэмээн тодотголоо. Үүгээр бол тус эвслийн бүлэг хаврын чуулганаас эхэлж “бойкот” зарлах болж байна.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж