Та тайлбарлах шалтгаангүйгээр ямар нэг газар орон луу явахыг хүсч тэмүүлж байсан уу? Энэ нь тухайн газар орны энергийн тусламжтайгаар сүнсээ хөгжүүлж, ухамсраа дээшлүүлэх боломж байгаа хэрэг юм. Таны очихыг хүсч буй газар дэлхийн нөгөө буланд байсан ч хамаагүй энергийн давтамжийн түвшин нь тантай холбогдон дуудаж байна. Иймээс энэхүү мэдрэмжиндээ төвлөрөн, бясалгал хийж, өөрийгөө ажиглаж, тухайн газар орныхоо зургийг байнга харж, зүрх сэтгэлээрээ холбогдоорой. Үнэхээр их татагдаад байвал тэр газар луугаа заавал очихыг зөвлөж байна.
Дэлхийн чакраны төвүүдэд хүчирхэг энергийн урсгал бий болсон байдаг. Чакраны төвийн энерги нь таны биеийн чакратай холбогдон эдгээж, хөгжүүлж, хүчирхэгжүүлдэг. Жишээ нь та Дэлхийн зүрхний чакра байдаг газар очвол таны биеийн зүрхний чакра орчмын цахилгаан соронзон орон зай идэвхжин, энергийн түвшин нь тухайн газрынхтай нэг түвшинд очно гэсэн үг. Дэлхийн чакранууд дэлхийн энергийг тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг. Дэлхий дээр олон энергийн төв, холбоос, сүлжээ байдаг. Чакранууд хамгийн хүчирхэг энергийн төв бөгөөд бусад энергийн төвүүдтэй холбогдон, энергийн бүрхүүл үүсгэн, энергийн урсгалыг дамжуулдаг. Чакранууд голдуу сөнөсөн галт уул гэх мэт газруудад байдаг. Учир нь эдгээр газруудад кристал буюу өндөр энерги бүхий чулуулгууд, цахилгаан соронзон долгионы идэвхжил бүхий эрдэс чулуулгууд түгээмэл.
Эдгээр газруудад очсон хүн бүр өөрийн энергийн давтамж, онцлогт нийцсэн мэдрэмж, мэдээлэл, үйл явдлуудыг хүлээн авдаг. Эдгээр газрууд нь таны мөн чанарт нийцэх энергийг өгдөг. Үүний дүнд та өөрийн мөн чанарыг илүү тодотгон, гүнзгийрүүлдэг. АНУ-н Аризона мужийн Седонад маш өндөр энергийн төвлөрөл байдаг бөгөөд нутгийн хүмүүс нь "Эргүүлэгт (чакра) авчирсан бүхэн чинь өсөн тэлнэ" гэж ярьдаг байна. Мөн чакранууд бусад бүх энергийн төвүүдтэй холбогдсон байдаг учраас та аль нэг чакраны төв дээр очвол бусад чакра, энергийн төвтэй холбогдсон өтний нүх буюу wormhole гэж нэрлэгдэх энергийн гарц, холбоосуудыг мэдрэх болно. Жишээ нь Японы Фүжи ууланд очвол АНУ-н Калифорни мужид байрлах Шаста уултай энергийн түвшинд холбогдож болох жишээтэй.
Ингээд Дэлхийн үндсэн 7 чакраны байршлыг та бүхэнд танилцуулья.
|
АНУ, Калифорниа муж, Шаста уул |
Титэм Чакра – АНУ, Калифорниа муж, Шаста уул: энэ уул бол "Бурхан", "Дээд би", "Дээд ухамсар" – тай холбогдох гарц юм. Мэдлэг, цэцэн ухаан, суу билэгийн сан хөмрөгт орсон мэт сэтгэгдэл төрж, аугаа хайр энэрэл, тусламж дэмжлэгийг мэдэрнэ. Бүх зүйлийг нээлттэй хүлээн авч бүх зүйлстэй холбогдож "Бүх зүйл нэгдмэл" болохыг ухаарна.
Энэ газар "Нил ягаан өнгийн энергитэй". Энэ өнгө нь хүнд энергийг ариутган цэвэрлэж, таныг дээд зорилготой чинь холбож өгдөг. Нөгөө талаас Шаста уул нь эртний "Лемурчуудын" байрлаж байсан газар юм. Шаста уул нь Седонагийн энергийн төвтэй холбогдон Вэсика Пискэс буюу ариун геометрийн энергийн бүтцийг үүсгэдэг. Энэ хоёр хүчирхэг энергийн төв холбогдсоноороо маш өндөр энергийн давтамж (1 секундэд 33 цикль бүхий давтамж) бүхий орон зайг үүсгэдэг.
|
Гималайн Нуруу – Кайлас Уул |
Билгийн Мэлмий Чакра – Гималайн Нурууны Кайлас Уул: энд зочилсон хүмүүсийн билгийн мэлмий нээгддэг. Кайлас уул орчмын энергийн урсгалын чиглэлийн дагуу Хиндү, Будда, Жайн, Түвдийн 4 шашин үүссэн. Өвөрмөц байгалийн тогтоц нь зүүдэлж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ газар өөр хэмжээст ертөнцүүдээс мэдээлэл авах боломжийг бүрдүүлдэг.
үргэлжлэл: keytosecret.blogspot.com