Унасан хүүхэд нь томдож, барьсан ташуур нь багадаж | News.MN

Унасан хүүхэд нь томдож, барьсан ташуур нь багадаж

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Унасан хүүхэд нь томдож, барьсан ташуур нь багадаж

Төв цэнгэлдэх хүрээлэнд дааганы уралдаанд баян ходоод болсон даагыг цоллосон. Баян ходоодын цолны магтаал тун ч өхөөрдөм үгтэй байдаг аж. Унасан хүүхэд нь томдож, барьсан ташуур нь багадаж, үхэр тэрэг шиг явж гэх зэрэг. Энэ жилийн баяр наадмын баян ходоодоор шалгарсан даагаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уяач Мижиддоржийн даага тодорсон. Харин баян ходоодыг цоллуулахаар уяач нь ирээгүй хурдан морины комиссын гишүүн даагыг цоллуулахаар Төв цэнгэлдэх хүрээлэнд авчирчээ. Учир нь даагны уяач баян ходоод болсон даагаа цоллуулахаасаа ичсэн гэнэ. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болох болтугай гэж ерөөе.   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Germany 2010-07-13 132.199.231.41

eeeeeeyund n ichdeg yumbdeeee Uul n hoorhonshdeeeEheesee torood udaagui amitadiig uralduulj bga yum chin

Avatar

Зочин 2010-07-13 202.179.10.54

Хэдэн тэнэг цагдаа нар нь үзэгчийн суудалд ялхайтал суучихаад тасалбараа авсан энгийн иргэд зогсоогоороо наадам үзэж байсан шүү дээ Бас хаалгыг нь гаваарааа түгжээд өөрөө бөх үзээд суучихаж байгаа юм Гадагш гарах гаднаас орох гэсэн хүмүүс ёстой түгжрэлд орж байсан даа Нэг пялхайсан цагдаагийн хошууч эмэгтэй авгай бас үзэгчийн суудалд суучихаад өмнүүрээ явсан зурагчдыг холд гээд хөөгөөд байгаа юм даа

Avatar

Зочин 2010-07-13 83.3.155.97

Yasan egduutei yum be Ter uyach ch gesen ichsen gene sh dee Yana aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж