Унасан хүүхэд нь томдож, барьсан ташуур нь багадаж

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Унасан хүүхэд нь томдож, барьсан ташуур нь багадаж

Төв цэнгэлдэх хүрээлэнд дааганы уралдаанд баян ходоод болсон даагыг цоллосон. Баян ходоодын цолны магтаал тун ч өхөөрдөм үгтэй байдаг аж. Унасан хүүхэд нь томдож, барьсан ташуур нь багадаж, үхэр тэрэг шиг явж гэх зэрэг. Энэ жилийн баяр наадмын баян ходоодоор шалгарсан даагаар Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уяач Мижиддоржийн даага тодорсон. Харин баян ходоодыг цоллуулахаар уяач нь ирээгүй хурдан морины комиссын гишүүн даагыг цоллуулахаар Төв цэнгэлдэх хүрээлэнд авчирчээ. Учир нь даагны уяач баян ходоод болсон даагаа цоллуулахаасаа ичсэн гэнэ. Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болох болтугай гэж ерөөе.   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж