Монголын анхны фитнесс арр гарчээ

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Монголын анхны фитнесс арр гарчээ

Ухаалаг гар утсанд зориулсан Монголын анхны фитнес аппликейшнийг өчигдөр танилцууллаа. Энэхүү аппликейшн нь үнэ төлбөргүй ба эрүүл байхыг хүссэн хүн бүрт зориулагдсан аж. Заримдаа ажил ихтэй үед та бэлтгэл хийж амжихгүй байвал энэхүү утасан дээрх суниалтын багштайгаа хамт хэдхэн минут бэлтгэл хийж болох юм. 100 СУНИАЛТ аппликейшн таны бие бялдраас хамааран 25, 50, 75, 100 гэх мэт хэмжээгээ өөрөө тохируулж бэлтгэлээ хийнэ.

100 СУНИАЛТ  аппликейшн нь хүний яг өөрийн түвшинд нь таарулж бэлтгэлийн хуваарь гаргаж өгдөгөөрөө онцлогтой юм. Суниах нь биеийн дээд хэсгийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой дасгал ба хаана ч хийж болох учир амар шүү дээ^ гэж үүсгэн байуулагч тодотгожээ.

Энэхүү аппликейшн одоогоор Андройд систем дээр байгаа ба удахгүй IOS дээр гарах юм. Play Store дотор 100 Суниалт гэж хайгаад үнэгүй татаж аваарай!  Мөн Фейсбүүк хуудаснаас нэмэлт мэдээлэл авч болох юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж