Т.Дэлгэрмөрөн ахмадууддаа үнэгүй тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөн ахмадууддаа үнэгүй тоглоно

"Номин талст" хамтлагийн дуучин, МУСТА Т.Дэлгэрмөрөн өнөөдөр 15:00 цагаас Соёлын төв өргөөнд үнэгүй тоглолт хийх учиртай. Гэхдээ тоглолтоо зөвхөн ахмадуудад зориулж байгаа ажээ. 

Тэрбээр ахмадууддаа үнэ төлбөргүй тоглох бөгөөд тоглолтын урилга тасалбарыг зургаан дүүргийн засаг даргын тамгын газар, ахмадын хороогоор дамжуулан дүүргийн тодорхойлолтыг үндэслэн ахмадуудад хүргэсэн юм байна. 

Тоглолтонд Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав, А.Ж Б.Зангад, А.Ж Ш.Чимэдцэеэ, А.Ж Ч.Мөнхшүр, МУГЖ А.Долгор, МУСГЗ, Буриад улсын СГЗ Д.Ухнаа, Монгол улсын төрийн шагналт Намсрайжавын нэрэмжит симфони оркестр, удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр нар оролцож байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж