Укрианы хилийн ойролцоо өнөөдөр /II.12/ Оросын цэргийн онгоц унаж осолдсон талаар ОХУ-ын батлан хамгаалахын яамнаас мэдээлжээ. ОХУ-ын армийн Су-24 цэргийн онгоц өмнөд хэсгийн Волгоград дахь баазад хүрэхээр нисч явсан аж. Цэргийн сөнөөгч онгоц ямар нэгэн зэвсэггүй нисч явсныг ОХУ-ын батлан хамгаалахын албаныхан мэдэгдэв. “Риа-Новости” сайтад мэдээлснээр онгоц маш гүн нүх үүсгэн газарт шигдэн унасан бөгөөд аврах албаныхан татаж гаргахаар ажиллаж байгаа гэнэ.
Волгоград дахь цэргийн бааз нь Москвагаас 870 км, Украины зүүн хилээс 270 км зайтай байрладаг аж. С-24 онгоц нь 1970-аад оноос хойш өдөөг хүртэл Оросын байлдааны гол хэрэгсэл байсаар байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Associated Press