Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын даргын албанд дандаа сүгсэлзүүрүүд томилогдох учиртай бололтой. Тус газрын даргаар өмнө нь О.Магнай гэж бизнесийнхний зүрхэнд шар ус хуруулсан сүгсэлзүүр ажиллаж байсан бол өнөөгийн даргаа Т.Аюурсайхан гэж түүнээс ялгагдах юмгүй нөхөр томилогджээ.

Тус газраас саяхан нэгэн “том” мэдэгдэл гаргасан байна.  Энэхүү мэдэгдэлд Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан, иргэд, аж ахуйн нэгж, үзэсгэлэн худалдаа явуулж буй худалдаа эрхлэгчид архи согтууруулах ундааны зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа интернетийн орон зайг ашиглан сурталчлах болсон нь хууль бус үйлдэл” гэж үзэж болохгүй бол торгоно гэдгээ зарлав. Бүр 10 сая төгрөгөөр торгоно гэж айлгав.

Хэвлэл  мэдээлэлээр архи тамхи сурталчлахыг хориглосон болохоос фээсбүүк, твийттерээр архи , тамхи сурталчлахгүй гэсэн хууль байхгүй юм.  Гэхдээ, фээсбүүкчид, жиргээчид болгоомжтой байхгүй бол хэн нэгний архидсан зургийг тавьж байгаад Т.Аюурсайханаас зэм хүлээж болзошгүй байна шүү.

Байсхийгээд л хэвлэлийнхнийг өмнөө суулгаж байгаад бизнес эрхлэгчдээ дарамталдаг ШӨХТГ-ын даргаар дандаа популистуудыг олж тавиад байдаг учир нь юу ч билээ дээ.

А.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж