Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

-“Нүхт тур”, “МИАТ”-ийн тендерийн маргааныг шүүж байна-

“Нүхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй МИАТ компани болон Төрийн өмчийн хороонд холбогдох тендерийн маргааныг шүүх хурал Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд яг одоо эхэлж байна. Энэхүү шүүх хурал өчигдөр эхэлсэн ч түр хойшилж ийнхүү өнөөдөр үргэлжилж байгаа юм.

“Нүхт тур” компани нь МИАТ-д авиакатеринг/ хоол хүнс нийлүүлэх/ гэрээ байгуулж ажиллаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин ямар шалтгаанаар ийнхүү тендерийн маргаан үүссэнийг “Нүхт тур” компанийн удирдлагуудаас тодруулахад “Энэ маргааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх албагүй. Тиймээс хариулт өгөхгүй” гэсэн юм.

Харин МИАТ-ын хэвлэлийн төлөөлөгч н.Золжаргал “Тус компанитай хийсэн гэрээ хэвийн үргэлжилж байгаа. Ямар асуудал маргаан үүссэн талаар мэдээлэл алга. “Нүхт тур” компани мэдээлэл өгөх байх” гэлээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Н.Зол-Эрдэнэ “Шүүх хурал одоо болж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй байна. Хурлын шийдвэр гармагц мэдээлэх болно” гэх хариултыг өгч байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж