Тамирчид холбооны даргаа эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2015.02.12-нд нийтлэгдсэн

Тамирчид холбооны даргаа эсэргүүцэв

Монголын паурлифтингийн холбооны тамирчид, дасгалжуулагчид нэгдэн тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнх-Эрдэнийн буруутай үйл ажиллагааны талаар хэвлэлийхэнд өнөөдөр мэдээлэл хийлээ. Д.Мөнх-Эрдэнэ нь тус холбоонд ах дүү, танил хүмүүсээ ажилд оруулдаг мөн тамирчдын эрх ашгийг ноцтойгоор зөрчдөг гэх шалтгаануудыг хурлыг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм. Жишээлбэл, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн шинжилгээ авах нэрээр тамирчдаас 30000 төгрөгийн хураамж авсан бол мандатны мөнгө гэж 20000 төгрөг хураажээ. Гэвч нэг ч хүнээс шинжилгээ авахгүй өнгөрсөн төдийгүй тамирчдад шагналын мөнгийг нь олгоогүйд  тэд нэлээд бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн холбооны тоног төхөөрөмжийг өөрийнхөө өрөнд барьцаанд тавьсан. Уралдаан тэмцээнийг дуртай үедээ зарладаг, төлөвлөгөө хийгдээгүйн улмаас тамирчид бэлтгэл сургуулилалтгүйгээр тэмцээнд орох тохиолдол гардаг гэх мэт олон асуудалыг тамирчид эсэргүүцэж байгаа юм. МПНХолбоо байгуулагдсанаас хойш зарлагдаагүй байсан нэгдсэн хурлыг ирэх гуравдугаар сарын 5-ны өдөр хийхээр болсныг мэдэгдлээ.

Б.АЛТАНГЭРЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж