Наадмын нэг өдөр надад төрсөн нэгэн мэдрэмж

Хуучирсан мэдээ: 2010.07.13-нд нийтлэгдсэн

Наадмын нэг өдөр надад төрсөн нэгэн мэдрэмж

Энэ бага зэрэг урт, залхуу сонирхолгүй мэт бодогдвол
гараад яваарай. Би зарим блогоор орохдоо уншихгүй залхуураад гараад
явдаг. Намайг уучлана биз ээ. Гэхдээ л энэ миний өнөөдрийн сэтгэгдэл бас
мэдрэмж

Ер нь баяр ёслолоор гэртээ байх л хамгийн сайхан юм
байна. Гэхдээ наадмыг хуушуургүйгээр би лав өнгөрөөж чадахгүй юм байна
лээ. Тэгээд хуушуур идэхээр Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хөлийн жолоо
заллаа. Хүн амьтан ямарч их, энд тэндгүй л хуушуур,  шорлог л гэх юм.
Тэгээд л энд тэндгүй хувцас хунар зах нүүгээд ирэв үү л гэлтэй байлаа.
Хүмүүс ямар сэргэлэн байна  аа, ингэж яадаг байна гэж бодогдоно. Гэхдээ
тэднийг хааяа өрөвдөх сэтгэл  төрөх юм. Энэ чинь хүний л амьдрал шүү
дээ. Нэг хэсэг нь их баян мөнгөтэй юм. Харин би мөнгөөрөө баярхах баян,
гуйлга гуйхгүй ядуу биш байгаадаа л баярлах юм. Би хэнд баярладаг гээч
урьд урьдныхаа сүнсэнд. Хэхэ инээдтэй байгаа биз. Би урьд урьдны
төрөлдөө хүн болох гэж их зовсон байх. Тиймдээ ч энэ насандаа өдий
зэрэгтээ явж байна даа. Хүмүүсээ сайн явж байгаадаа баярлах хэрэгтэй юм
шүү.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж