Японы зургийн аппарат үйлдвэрлэгч Canon Шведийн Axis компанийг ¥333,7 тэрбум иенаар ($2,8 тэрбум доллар) худалдан авч байгааг The Wall Street Journal сонин дамжуулжээ. Дижитал аппаратын худалдаа унаж буй үеэр Canon уг наймааг хийн өөрийн гадаад салбаруудын бүтцийн өөрчлөлтөө хийхээр оролдож байна.
Японы үйлдвэрлэгч, сүлжээний камерийн үйлдвэрлэл, худалдаа ман хяналтын төхөөрөмжүүдээр мэргэжсэн Axis компанийг худалдан авч буйгаа “ихээхэн найдлага төрүүлсэн бизнес” гэж нэрлэсэн байв.
Наймааг Шведийн санхүүгийн хяналтын алба ба Axis хувьцааг арилждаг Nasdaq Stockholm зөвшөөрөх ёстой. Axis-ийн захирлуудын зөвлөл япончуудын саналыг дэмжсэн байгаа ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР