Лос Анжелес Лейкэрс- Дэнвэр Наггетс 106-96
НБА-гийн талбайд өнөөдөр таван тоглолт боллоо. Энэ улиралд бэртэл гэмтэл их байгаа "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ "Дэнвэр Наггетс" багтай тоглолоо.
Эхний хагасыг 45-48 харьцаагаар тэргүүлж байсан Лейкэрс тоглолтын төгсгөлийг тааруухан хийснээр 106-96 харьцаагаар тав дараалсан ялагдал хүлээсэн байна. Ялангуяа сүүлийн үед Лаусон 17 оноог авснаар багаа ялалтад хүргэж багийн хорь дахь ялалтыг байгуулжээ.
Тус тоглолтод Тай Лаусон 32 оноо, 16 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол түүнд сэлгээнээс Артур 15, Чандлер, Хиксон нар 13 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Карлос Бүүзэр сэлгээнээс 21 оноо, 10 самбараас бөмбөг авсан бол Элинктон 18 оноогоор тусалжээ.
Бусад тоглогчид
Детройт Пистонс 106-78 Шарлот Хорнетс
Хьюстон Рокетс 127-118 Финикс Санс
Сакермэнто Кингс 86-104 Чикаго Буллз
Бруклин Нетс 86-95 Мемфис Гриззлис
Дэнвер Наггетс 106-96 Лос Анжелес Лейкэрс