Нью-Йорк хотод зохион байгуулагдах Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2015 оны бүх оддын тоглолтод "Майами Хит" багийн хамгаалан тоглогч Дуэйн Уэйд оролцохгүй гэнэ.
Түүний хувьд өмнө нь бүх оддын тоглолтод 10 жил дараалан оролцсон хэдий ч энэ жилийн хувьд шилбэний шөрмөсөө бэртээсэн тул ийм шийдвэр гаргасан байна.
Тэрбээр Зүүн конференцийн багийн нөөц тоглогчдын бүрэлдэхүүнд багтаад байсан ч харамсалтайгаар тэмцээнд оролцохгүй боллоо.
Эх сурвалж: www.mminfo.mn